Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагт улс орон даяар эхэллээ.
Энэ удаагийн сонгуульд 17,149 нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ. Сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7,353 төлөөлөгч сонгогдох юм. Санал хураалт оройн 20:00 цагт дуусна.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханы мэдээлснээр орон нутгийн хэмжээнд 1.136.702, нийслэлд 2.140.958 сонгогч байгаа аж.
Тиймээс ард иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна. Сонгогчид саналаа өгөхөөр очихдоо амны хаалт, иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг СЕХ-оос мэдэгдсэн юм.