УИХ-ын орон нутгийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Бид иргэд хаана саналаа өгөх талаарх мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөхийг сонирхуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 48 дугаар сургууль дээр очиж, саналаа өгөх бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх морин цагт буюу 11.40 цагт 48 дугаар сургуулийн санал авах байранд очиж, саналаа өгөхөөр товложээ. Харин Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 12.00 цагт Ривэр Garden хотхоны 308-р байранд байрлах санал авах байранд очиж саналаа өгөх юм байна.