Орон нутгийн ээлжит сонгууль өнөөдөр 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өглөө.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Үндсэн хуулийнхаа дагуу орон нутгийнхаа сонгуулийг өглөө. Өнөөдөр 15.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 35 хувьтай байна. Хангалтгүй гэсэн үг.
Сонгуулиа өгөөгүй байж дараа нь аливааг шүүмжлэх өөрөө уялдаагүй болчихоод байна.
Тиймээс залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцож, иргэнийхээ эрх, үүргийг биелүүлэх хэрэгтэй байна.
Ялангуяа, нийслэл дээр сурагчдын шар автобусны үнийн талаар маргаан өрнөөд байна. Хэрэв НИТХ олон намын тогтолцоотой, тендер нь хяналттай байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Өөрчлөлтийг хийхэд иргэдийн санал чухал байна" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)