СЕХ-ны мэдээллийн дараа СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хяналтын тооллогын талаар тэрбээр "Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт дууссаны дараа сум дүүргийн хэсгийн хороод өөрийн харьяалах хэсгийн хороодоос 50 хүртэл хувийг нь сонгож хяналтын тооллого хийж болно.
Энэ сонгох үйл ажиллагааг сонгуулийн байгууллага хийхгүй. Нам, эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл аль 50 хувьд нь хийх вэ гэдгийг сонгодог. Хяналтын тооллоготой холбоотой нарийвчилсан зохицуулалтыг СЕХ-ноос баталсан. Энэ журмын дагуу явагдана. Энэ үйл ажиллагаанд нам, эвслийн ажиглагч нар, хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцож болно" гэдгийг тодотголоо.