Орон нутгийн сонгуулийн санал хураалт дуусч, нийслэлийн сонгуулийн хорооноос нийслэл, дүүргийн сонгуулийн дүнг танилцуулсан билээ. Харин аймаг сумдын сонгуулийн дүнг тухайн шатны сонгуулийн хороо нь эцсийн дүнг зарлаж, нийтэд мэдээлэх ёстой. Өөрөөр хэлбэл, сум дүүргийн сонгуулийн хороод, аймаг нийслэлийн сонгуулийн хороод тухайн шатныхаа албан ёсны дүнг нийтэд мэдээлнэ. Мөн санал хураалт дууссанаас хойш 10 хоногийн дотор тухайн шатны хуралд дүнгээ өргөн барих зохицуулалттай. Харин та аймгуудын дүнг урьдчилсан байдлаар энд https://gec.gov.mn/post/3057 дарж үзэх боломжтой юм.