УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэллээ. Зээл олгоход гол тавигдах шалгуур нь иргэдийн орлого. Ипотекийн найман хувийн зээлийг 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдэд олгодог байсан. Гэтэл иргэдийн орлого хүрэхгүйгээс болоод бараг иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах боломжгүй болоод байсан юм. Харин зургаан хувь болсноор өрхийн орлого нь нэг сая гаруй төгрөг байж авах боломжтой болж байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (3)