“Тэмцэгч” гэдгээрээ олонд танигдсан Б.Жагарт Хан-Уулчууд итгэл хүлээлгэн дүүргийн төлөөлөгчөөрөө сонголоо.
Тус дүүргийн НИТХ-ын 20 дугаар тойрогт МНН-аас нэр дэвшсэн тэрбээр сонгогдсонд шоглох хүн нэлээдгүй байх шиг. Харин ч эсрэгээрээ газрын наймаа, эко орчин, олигархиудын авлига, банкуудын мөлжлөгийн эсрэг дуу хоолой нь болж ирсэн түүнийг улс төрд орж ирсэнд нь олзуурхах учиртай.
“Далд хүн” ТББ-ын тэргүүнээс "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-ий ерөнхий зохицуулагч болтлоо тэмцэж ирсэн тэрбээр олонд танигдаж, олноос ялгарч чадсан байна.
Тиймдээ ч түүнд итгэл үзүүлэн төлөөлөгчөөрөө сонгосон иргэдийн сонголтыг хэн нэгэн баллуурдаж чадахгүй юм. Ямартай ч, 2020-2024 оны Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуралдаан сонирхолтой, зөрчилдөөнтэй бас тэмцэл дүүрэн байх нь.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)