УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат “2021 оны төсвийн зарлагын бодлогын асуудлыг АН-ын бүлэг эргэн ахарх шаардлагатай гэж үзэж байна. 2020 оны төсөвт 13.8 их наяд төгрөг байсан бол ирэх оны төсөвт 14 их наядын төсвийн зарлага байхаар оруулж ирсэн нь дөрвөн жилийн өмнөхөөс даруй хоёр дахин их төсвийн зарлагын тэлсэн үзүүлэлт юм.
Сонгуулийн өмнөх жилүүдэд төсвийн зарлагыг огцом нэмдэг нь гол асуудал дагуулж байна.
2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд байхаар төлөвлөсөн нь энэ хугацаанд Монгол Улсын төсөв 10 их наядын алдагдал хүлээхээр байна.
Засгийн газрын өр 7.8 тэрбум ам.долларт хүрсэн нь төсвийн алдагдлыг өр хэлбэрээр үлдээж, нэмэхгүй байхаас эхлэх ёстой.
Мөн халамжийн бодлого хяналтаа алдсан. Өнөөдрийн байдлаар 73 төрлийн 1.6 их наяд төгрөг өгч байна. Халамжийн бодлого ядуурлаас аврах биш ядуурал руу түлхэх бодлого болоод байна гэж бүлгийн хурлаар дүгнэсэн” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)