Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр тогтоолоо гардан авлаа. Орон нутгийн сонгуульд нийслэлчүүдийн 47.88 хувь нь оролцож, Монгол Ардын нам 34, Ардчилсан нам найм, Хөдөлмөрийн үндэсний нам гурван суудалтай болсон юм. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн сонгогчдын 47.88 хувь нь оролцож, сонгуулийг амжилттай зохион байгуулж өнгөрлөө. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулсан 453 хэсэг болон есөн дүүргийн сонгуулийн хороодоос сонгуулийн дүн, тайлан мэдээг нэгтгэн авч өнөөдөр нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүллээ. Одоо нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-д сонгогдсон нэр дэвшигчид сонгогдсон тухай тогтоолын гардуулж өгөх гэж байна” гээд ирэх дөрвөн жилд та бүхэн нэг баг болж, хотыг хөгжүүлэхэд улам их амжилт гарган ажиллаарай гэж нийслэлийн Сонгуулийн хорооноос хүсэн ерөөе" гэв.
Өнөөдрийн үнэмлэх гардуулах ажиллагаанд нийслэлийн 45 төлөөлөгчөөс 40 нь үнэмлэхээ гардан авлаа. Харин Г.Гангамөрөн, Ж.Алдаржавхлан, Н.Баярмөнх, Б.Сүхбаатар, З.Төмөртөөмөө нар тодорхой шалтгааны улмаас ирж амжаагүй байна.
У.Тэргэл