Төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой шүүмжлэл байнга өрнөдөг ч хариуцлагын тогтолцоо сул учраас цалингийнх нь төдөн хувиар торгох болон ажлаас нь чөлөөлөөд л өнгөрдөг. Тэгвэл УИХ-ын намын ээлжит чуулганаар төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой бие даасан “Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагын тухай хууль”-ийг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ.
Тодруулбал, өмнө нь мөрдөж байсан эрхзүйн хүрээнд улс төрийн албан тушаалтнууд хариуцлагаас зайлсхийдэг явдлыг эцэслэнэ гэсэн үг аж.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ тэргүүтэй гишүүд боловсруулан өргөн барьжээ.
Хуульч санаачлагчдын онцолсноор, төрийн тэр тусмаа улс төрийн албан тушаалтанд хүлээлгэх үүрэг хариуцлагыг тодорхой зааглаж өгсөн бөгөөд хариуцлага алдсан тохиолдолд хорих ял оноохоор тусгажээ. Цаашлаад улсад учруулсан хор хохирлыг нь 5-10 дахин нэмэгдүүлэн нөхөн төлүүлэх төдийгүй төрийн албанд ажиллах эрхийг насаар нь хасах заалтыг оруулсан байна.
Уг хуулийг хэлэлцэн баталбал төрийн албан хаагчдын ёс зүй, ухамсарт ихээхэн дэвшил гарна гэдэгт хууль санаачлагчид нь итгэлтэй байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)