УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Их хуралдай” зөвлөлдөх танхимыг байгуулсан билээ.
Уг зөвлөлдөх танхимынхан анхны уулзалтаа хийж, УИХ-ын дарга нар улиралд нэгээс доошгүй удаа уулзалдаж зөвлөлдөж байх нь зүйтэй гэсэн саналд нэгдэж, танхимын гишүүдийн гаргасан саналыг нэгтгэн тусгаж, дүрмийн төслийг хүргүүлэхээр боллоо.
УИХ-ын дарга нарын Хуралдай зөвлөлдөх танхим нь Монгол Улсын Парламентын тогтолцоог бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцох ба ямар нэгэн санхүүжилт шаардахгүй. Мөн гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллах юм байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)