НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгожээ. Харин ХҮН хуралдааны дэгээр бүлэг байгуулах боломжгүй аж. Харин дэгэд өөрчлөлт орсон тохиолдолд ХҮН бүлэг байгуулах боломж бүрдэх юм байна.
МАН НИТХ-ын хурлын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэв. Бусад намаас хурлын даргад нэр дэвшүүлээгүй тул санал хураалт илээр явагдахаар болов.
Нэр дэвшигчээс төлөөлөгчид асуулт асууж байна.
Д.Бадарсан төлөөлөгч "Онцгой комиссын мөнгөөр урамшуулал олгосон" асуудлыг тодруулав.
Ж.Батбаясгалан: Онцгой комиссын мөнгөөр урамшуулал олгоогүй. Цалингийн фондноос олгосон.
Д.Батцогт төлөөлөгч "Аз жаргалтай хот" хөтөлбөр 94 хувь биелэсэн гэж дүгнэсэн байсан. Энэ хариуцлагатай албан тушаалд ажиллах хүний хувьд хариуцлагагүй ажилласан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ
-Хуралдаа суугаагүй хүмүүст албан ёсны хуульд заасан дагуу албан бичиг өгч, хоёр аентлагийн даргыг ажлаас нь чөлөөлсөн. Бусад хүмүүст цалингийн хувийг тодорхой хугацаанд хассан. Цаашид хариуцлага алдсан хүнтэй эвлэрэхгүй.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)