НИТХ-ын МАН-ын бүлэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлж, төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч байна.
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа
-УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна. Яагаад хууль зөрчиж, нэр дэвшүүлээд байна?
НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Давга
-Одоо зөвхөн нэр дэвшиж байгаа. Хэрэв дэмжигдвэл гишүүний ажлаа хүлээлгэн өгнө. Хууль зөрчөөгүй.
Төлөөлөгч М.Тулгат
-Сонгинохайрхан дүүргийн иргэд өөрсдийгөө төлөөлж, УИХ-ын гишүүнээр ажиллаарай гэж сонгосон. Гэтэл яагаад өнөөдөр хотын дарга болохоор шийдэв. Ганцхан сарын өмнө хотын дарга болохгүй. Би нүх болгонд ордог огтоно биш гэж хэлж байсан шүү дээ. Яагаад ийм хурдан шийдвэрээ өөрчлөв.
Хотын даргад нэр дэвшигч Д.Сумъяабазар
-Би гишүүний суудлаас буулаа гээд Сонгинохайрханчуудаа орхиж байгаа асуудал биш. Улам л амьдралд нь ойртож, ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө бүрэн дүүрэн ажиллах боломж бүрдэнэ. Би улс төрчихгүй. Өнөөдөр гишүүний ажлаа өгөөд хотын дарга болох гэж байна гэдэг өөрөө иргэний зориг шүү. Би албан тушаалд дэвшээгүй. Нэр дэвшиж байгаа нь ч хууль зөрчиж байгаа зүйлгүй.
Төлөөлөгч Б.Батцогт
-Та хотын даргад нэр дэвшиж байгаа бол гишүүний ажлаа өгөөд орж ирэхгүй яасан юм бэ. Таныг бид дэмжээд л гаргаад ирэх байсан шүү дээ?
-Би нэр дэвшиж л байгаа. Тухайн гишүүнийг гишүүнээс нь чөлөөлөхгүй байх тохиолдол өмнө нь гарч байсан. Ерөнхий сайд ч батламжлахгүй байх магадлалтай шүү дээ.
Б.Баатар