НИТХ-ын МАН-ын бүлэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлж, дөнгөж сая 71,11 хувийн саналаар дэмжлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар дэмжигдээд байгаа Д.Сумъяабазарыг "Би улс төрчихгүй ажиллана. Өнөөдөр гишүүний ажлаа өгөөд хотын дарга болох гэж байна гэдэг өөрөө иргэний зориг. Амаргүй шийдвэр байсан. Би албан тушаал дэвшээгүй. Нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн төлөө бүрэн хүчээ дайчлан ажиллах болно. Түгжрэл үе шаттай шийдэхээс өнөөдөр би хотын дарга болоод маргааш түгжрэлгүй болно гэж байхгүй. Би намынхаа бодлого шийдвэрийг хүндэтгэж ийм шийдвэр гаргасан. Хотын унаган хүүхдийн хувьд амьдарч байгаа хотоо хөгжилтэй, сайхан хот байхын төлөө бусад намуудтайгаа хамтран ажиллах болно" гэв.
Д.Сумъяабазарыг Хотын даргад томилох асуудлыг Ерөнхий сайд эцэслэн батламжлах юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)