УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгчөөс өргөн барьсан шүүхийн гурван хуулийг буцаах нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газар хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Шүүхийн багц хуулийг арваннэгдүгээр сард багтаж хэлэлцэхээр болсон.
Орон нутгийн сонгуулийн дараа МАН олонх болсон. Гэтэл зарим аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд хэрэг үүсгэсэн байна. Энэ талаар бид хэлэлцсэн. Тодруулбал, гэм буруу нь тогтоогдоогүй байхад Баянхонгор аймгийн гурван төлөөлөгчийн бүрэн эрхийг шууд түдгэлзүүлсэн байна.
Шүүх төрийн үйл ажиллагаанд хэт хутгалдан оролцож байна.
Их Хурлын хоёр гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой асуудал яригдаагүй. Их Хуралд ийм асуудал ирээгүй" гэлээ.
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн дөрөвдүгээр сард буцаах шийдвэр гаргажээ.
Б.Лхам