зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Элчин сайд Жалгас Адилбаевыг хүлээн авч уулзав

2020-10-27
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан өнөөдөр (2020.10.26) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн гишүүн Г.Амартүвшин, Б.Бейсен, Ш.Раднаасэд нар оролцлоо.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Жалгас Адилбаев дэлхий нийтэд тархаж байгаа цар тахлын үед Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өндрөөр үнэлж байгааг дурдаад хоёр улс худалдаа, эдийн засаг, түүх соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн чиглэлд  хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломж бий гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Монгол, Казахстан хоёр улс ердөө 50 км нутгаар хязгаарлагддагаас гадна Монголд амьдардаг 120 мянга гаруй казах үндэстэн хоёр улсыг холбодог амьд гүүр болдог. Мөн байгаль цаг агаар, нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлал, түүхийн ижил төстэй зүйлүүд манай хоёр ард түмнийг холбож байна. Манай хоёр улс эдийн засаг, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалтын салбаруудад хамтран ажиллах нөөц бололцоогоо бүрэн ашиглах хэрэгтэй. Хоёр улсын харилцааг идэвхжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Нур-Султан хотод хийсэн айлчлал чухал үүрэг гүйцэтгэсэн. 25 жилийн дараа хийсэн энэ айлчлалын хүрээнд олон гэрээ, хэлэлцээр байгуулсны нэг нь “Алт цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төсөл юм. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд олон ажил төлөвлөгдсөн боловч цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн хойшлогдож байна. Цар тахлын нөхцөл байдал тогтворжсоны дараа эрчимтэй хэрэгжүүлнэ” гээд хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлж шинэ шатанд гаргахад УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлэг чухал үүрэгтэй гэдгийг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан 1992 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоноос хойш хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн айлчлалын хүрээнд байгуулсан гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлууд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан болохыг тэмдэглээд парламентын бүлгийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн БНКазУ-ын Ерөнхий сайд Аскар Маминыг ирэх онд тохиох Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойгоор Монгол Улсад айлчлал хийхийг урьсан урилгыг дахин нотлов. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн гишүүн Г.Амартүвшин хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийн талаар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, БНКазУ-ын Баялгийн сангийн менежмент болон хот төлөвлөлтийн сайн туршлагуудаас судлах, суралцах зүйл байгааг онцлов.

 

Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуй, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, түүх, соёл хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    14 цаг 14 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    14 цаг 30 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    14 цаг 40 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    14 цаг 59 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    15 цаг 42 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    16 цаг 28 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    17 цаг 32 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    19 цаг 0 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    19 цаг 44 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    20 цаг 7 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    20 цаг 31 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    20 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    21 цаг 2 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    21 цаг 8 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    21 цаг 48 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    22 цаг 11 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    22 цаг 16 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    22 цаг 35 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    22 цаг 43 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    22 цаг 59 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК