УИХ-ын гишүүн Н.Учрал ЖДҮХС-тай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “1.5 хүртэлх тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид тооцдог. Хамгийн гол нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан шүү дээ. Бичил бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж болон өрхийн үйлдвэрлэгч нарт мөнгө хүргэхгүй бол болохгүй байна. Учир нь ЖДҮХС том компаниудад зориулагддаг юм. Тиймээс өрхийн үйлдвэрлэгч зээл авах ямар ч боломж байдаггүй. Бид буруу ойлгоод байна.
ЖДҮХС-аас монголын ихэнх компани зээл авдаг.
Дараа нь гарааны компани байна. Энэ нь оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гарааны компани. Ингэж ялгаж өгөхгүй болохоор ЖДҮХС-аас зээл авъя гэхээр барьцаа шаарддаг.
Нэг тэрбумын зээл авъя гэвэл багадаа 5-6 тэрбумын үл хөдлөх хөрөнгө ч юм уу ямар нэгэн зүйл барьцаалдаг.
Ийм том босготой учраас давдаггүй юм.
Сангуудын зарцуулалтыг тодорхой болгохгүй бол зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)