УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганаар Монгол Улсын Засгийн газар- Европын холбоо хоорондын Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санжүүжих Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Д.Ганбат: Хорвоо дэлхий дээр үнэгүй юм гэж байхгүй. Хариуцлагагүй Засгийн газартай. Хар тамхины сүлжээ бий болгочихсон. Ийм нөхцөлд тусламж гээд зүгээр юм өгөхгүй байх. Үүнийг судалж үзсэн үү. ЗХУ-аас авсан 20 тэрбумын өрийг арай ядан дуусгасан. Өр хэд болчихов оо. Урд хормойгоороо ард хормойгоо нөхдөг. Үүнийгээ гоё тайлбарладаг.
Тархи толгой угаадаг энэ зүйлээ хэзээ болих юм бэ. Нэг хүнд ногдох Монгол Улсын өр хэд болчихов оо.
Мөн төрийн ажил тасралтгүй явах ёстой. Сайд нь өвчтэй, зовлонтой, ажилтай байж болно. Гэхдээ тэр сайдыг орлох хүн байж байгаа. Цаг хугацаа үнэтэй шүү. Хэчнээн цагаар хүлээлгэчихээд уучлаарай ч гэх шиг. Ийм байж болохгүй.
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын гадаад өр гэж хоёр асуудал бий.
Монгол Улсын гадаад өр энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар 30.8 тэрбум байна.
Аж ахуйн нэгжүүдийн зээл буюу Оюутолгой, МИАТ, Монголын алт, Энержи ресурс зэрэг компаниудын авсан өр 19.1 тэрбум ам.доллар буюу нийт зээлийн гуравны хоёр нь. Жишээлбэл, Оюутолгой гадаадын хөрөнгө оруулагч. Гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхэд яагаад өр дээр бичигдээд байна гэхээр төслийг санхүүжүүлэхдээ томоохон хөрөнгө оруулалтын банкнаас зээл авчихсан учраас өр гэж явдаг.
Үүний дараа 1.7 тэрбум ам.доллар нь арилжааны банкны авсан зээл. 2.1 тэрбум ам.доллар нь Монголбанкны зээл. Энэ нь Хятадын Төв банкны своп юм. Харин Засгийн газрын зээл 7.9 тэрбум ам.доллар. Үүнээс үнэт цаас 2.9 тэрбум ам.доллар, гадаадын хөнөгөллтэй зээл нь 5.1 тэрбум ам.доллар байна. Энэ бол Монгол Улсын гадаад өр.
Монгол Улс 1990 оноос хойш 3 орчим тэрбум ам.доллартай тэнцүү хэмжээний тусламж авсан байдаг.
А.Сүх