Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Эх орноо "худалдсан" Ч.Сайханбилэгтэй би эвлэрэхгүй

2020-10-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчийн асуултад нээлттэй хариуллаа.


-Шударга бусын хонгилыг нураах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

“Би УИХ-д зүгээр сууна гэж гарч ирээгүй. Гурван чиглэлээр ажиллана. Аль нам байх нь хамаагүй. Шударга бусын хонгилыг нураах чиглэлээр МАН-тай хамтран ажиллаж байгаа. Энэ хонгилыг хүрз, жоотуу бариад нураачихгүй болохоор хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна. Нийгэмд шурдага ёсыг тогтоох, гэм буруутай хүмүүс хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт орох хүсэлт тавиад, орж ажиллаж байна. Шүүхийн хуулийн шинэчилж, шүүхийг хэн нэгэн улстөрчөөс хараад бус болгох, шүүгчдийг шударгаар үнэн зөв шийдвэр гаргадаг байлгахад анхаарч ажиллаж байгаа. Намайг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх үе, тэрнээс өмнө манай улсын цаг агаар их бүрхэг,  битүү үүл, манан будантай байсан. Энэ байдал одоо сарниж байгаа ч бүүр арилаагүй байна. Гэхдээ гэм буруутай хүн хариуцлагаа хүлээж, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг тогтолцоо бага ч гэсэн арилж байгаа. Тухайн үед зарим шүүгчид шударга бусын хонгилын гишүүн болсноор маш их завхрал бий болсон. Шүүгчид хүртэл хээл хахуул авдаг болсон. Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн шүүгчийг түтгэлзүүлдэг байсан нь буруу тогтолцоо. Тиймээс үүнийг алга болгож, шүүгчийг хараат бус болгох ажлыг хийх хэрэгтэй.

-Ямар өөрчлөлтийг хуулинд оруулж байж, шударга бусын хонгил нурахад дэм болно гэж үзэж байна вэ. Шүүхийн цогцолбор барих асуудлыг та хөндсөн. Барилга бариад шударга бусын хогил нурж унах уу?

-Шүүхийн цогцолбор барих асуудал нь зүгээр нэг байшин барих асуудал биш юм. 2013 онд Х.Тэмүүжин сайд байх үед Шүүхийн цогцолбор барихаар 4,9 тэрбум төгрөгөөр суурийг нь тавиад орхисон барилгыг одоо үргэлжлүүлж бариад иргэдэд үйлчилдэг үйлчилгээний төв барихыг л зориод байгаа юм. Би ч өөрөө шүүхийн байгууллагаар их үйлчлүүлсэн. Тиймээс шүүхийн барилга байгууламж ямар байгааг мэдэж байгаа учраас энэ асуудлыг хөндөөд байгаа юм.  

-Шүүхээр эрхээ хязгаарлуулсан намын нөхдийнхөө талаар та ямар бодолтой байна вэ. Тэд ч гэсэн шударга бусын хонгилоор чирэгдээд явсан гэж харж байна уу?

-Би маш олон хэрэг дээр гэрчээр татагдаж байсан. Энэ нь явсаар сэжигтэн, яллагдагч болдог юм. Ардчилсан намын даргын сунгаа болохоос гурав хоногийн өмнө намайг яллагдагч гэж орон даяар зарлаж байсан түүхтэй. Шударга бусын хонгил ингэж л ажилладаг юм. Гэхдээ энэ нь хүн болгон дээр ажилладаггүй. Харин цаашид өрсөлдөж, олон юм ярьж мэдэх цөөхөн хүмүүсийн эсрэг хонгил ажилладаг. Үүний нэг нь би. Нөгөө нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Харин өнөөгийн нөхцөл байдлыг би дүгнэж хэлж чадахгүй байна. Гэхдээ өнөөдөр шударга бусын хонгил нурсан уу гэвэл нураагүй л байгаа шүү дээ. Толгойг нь сольсоноос биш, их бие, хөл, гар нь байж л байна.

Н.Алтанхуяг: АН-ын байрыг 7 тэрбумаар зарсныг хөндөх цаг нь болсон

-Ардчилсан намын дарга байсан хүний хувьд намын шинэчлэл аль түвшинд явж байна гэж харж байна. Та бүхэн УИХ-д сөрөг хүчнийхээ байр сууриа хангалттай биелүүлэхгүй байна гэж харж байна?

-Ардчилсан нам УИХ-д 11 гишүүнтэй. Үүнээс дөрөв нь дахин сонгогдсон 7 нь шинэ гишүүн байгаа учраас одоохондоо жаахан мэдээлэл бага байгаа учраас сул мэт харагдаж байгаа байх. Удахгүй чангарах байх. Чуулган ч эхлээд удаагүй байна. Н.Алтанхуягийг намын дарга байхдаа намынхаа байрыг зарсан гэдэг асуудлыг С.Эрдэнэ намын дарга байхдаа гаргасан. Гэхдээ би намын дарга байхдаа байраа зараагүй. Намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж байгаад зарсан байдаг. Сүүлд энэ асуудлыг надтай холбоод байхаар нь судалж үзэхэд намын барилгыг “Улаанбаатар” банк дуудлага худалдаагаар 7 тэрбум төгрөгөөр авсан байдаг юм. Би тухайн үед Ерөнхий сайд байсан. Юун намын байр зарах. Намын байр зарсан 7 тэрбум төгрөгөөр юу хийснийг та бүхэн сайн судалж үзэхэд буруудахгүй байх. Надад бүх бичиг баримт нь байгаа. Манай нам байртай шүү дээ. Намын том жижиг байх нь байр байшиндаа гол нь байдаггүй юм.

-Нэг нам ноёрхсон үед чөлөөт зах зээл хөгжих боломжийг хэрхэн харж байна. Ардчиллын суурь зарчим, үнэ зүйл алдагдсан юм биш биз дээ?

-Би их сургуулийн багш байхдаа их бадрангуй тэмүүлэлтэй Ардчилсан намд орж байсан. Энэ маань ч өнөөдөр буураагүй. Харин явцын дунд гажуудал гарсан уу гэвэл гарсан. Ардчилсан намынхан гаргасан уу гэвэл үгүй. Бидний туг, лидэр гэж харж байсан хүмүүсийн алдаа завхралаас болж, гажуудал гарсан уу гэвэл гарсан. Гэхдээ Ардчилалд итгэх ард түмний итгэл мөхөөгүй. Үүнийг ч сая орон нутгийн сонгууль баталлаа. Ардчилсан намыг бусад намтай харьцуулах хэрэг үнэндээ байхгүй. 

Ц.Элбэгдорж Монгол орныхоо ирээдүйг балласан

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргэлээ. Үүнийг юу гэж харж байна.

-Улс орныг дампууруулж, Монгол орны ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж. Би хэн нэгэнтэй сөргөлддөг хүн биш8 харин үнэт зүйлийнхээ төлөө алалцдаг хүн.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг захидал бичиж, таныг анх нөхдөөсөө уравсан. Тиймээс өнөөдөр нам ч үгүй, анд ч үгүй болсон гэх утгатай зүйл бичсэн байсан. Энэ талаар?

-Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар эх орондоо хүрээд ирэх хэрэгтэй. Би эх орноосоо урваж, эх орноо худалдаж чадахгүй. Харин анд нөхдийн харилцаа гэдэг бол анд нөхдийн л харилцаа. Амьдралд ирж буцаж байдаг зүйл. Харин эх орноо худалдана гэдэгтэй би хэзээ ч эвлэрч чадахгүй. Би итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсоно.

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Эмээ (202.126.90.140)
    Шударга бусын хонгилын толгой нь л солигдсон гэж хэлээд байхад толгой нь тасарсан гэсэн гарчиг бичээд байх юм. Хүний ярьсаныг ойлгодоггүй юмуу
    2020 оны 10 сарын 30 | Хариулах
  • зочин (202.21.125.36)
    Алтанхуяг бол энх тайвны цагаан тагтаа биш гэхдээ Элбэгдоржийг бодвол арай гайгүй. Увсынханы нэг нам харгалзахгүй хязгааргүй шунал гэж байнаа. АН-н байрыг Улаанбаатар банк авсан юм бол ойлгомжтой л юм байна шүү дээ. Элбэгдоржийн хийсэн ажил л байна
    2020 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.143.158)
    ALTANHUYAGIIG AN-N DARGA BOLGOVOL 24N OND YALNA SHUUU
    2020 оны 10 сарын 30 | Хариулах
  • Баянаа (185.26.153.23)
    Яана да, Эрдэнэтчүүдийн толгойг эргүүлж тоо бодож байгаа дүр үзүүлээд гараад ирсэн. Асар их шуналаасаа болж л алдсан хүн ш дэ, улс орныг дампууруулах дөхсөн дө. Дэнзэнг хүргэнээ болгоогүй хаясан ш дэ хөөрхий, тэр хүү тэгээд амьдрал ч үгүй болсон. Алтантуяаг дагавал азаартана шүү гэж
    2020 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.21.16)
    Алтанхуягийн дэргэд Элбэгдорж улс төрч,мэдлэгтэй,боловсрол,чадалтай нэгэн.Алтанхуяг ичихгүй бүүр доошоо орж эгчдээ гавьят,ардын эмч цол өгч ямаа нэмнэ гэгчээр байртай эгчдээ бүүр хүртэл нэмж өгч бсандаа
    2020 оны 10 сарын 29 | Хариулах
    • зочин
      Элбэгдоржийн боловсрол гэж юу байсан юм. Харин Алтанхуяг дэргэд нь боловсролтой, ЭХ ОРНОО гэсэн сэтгэлтэй хүн шүү
      2020 оны 10 сарын 29
  • Шаана биз (122.201.24.200)
    Хүргэн, охинтойгоо нийлж их ч шаасан даа. Байрны үнэ ханшийг 2 дахин хөөргөсөн, замын цагдаагийн шалгах төхөөрөмжийг 3 нугалж шахсан гээд явж өгнө. Одоо энхийн тагтаа болж жүжиглээд л... Ард түмэн ой санамжгүй байж болно, би л лав энэ нөхрийн будлианыг мартахгүй!!!
    2020 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (119.40.98.177)
    Хамгийн сайн ажилсан ерөнхий сайд сайн ЗГ байсан
    2020 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.68.243)
    TIM
    2020 оны 10 сарын 29 | Хариулах
  • Ta suvagaa solij bolno Eh oronoo bitgii solioroo (202.179.21.251)
    saikhoanbileg==saihanbalag Chamaig hen ch alahgui ee. Chamaig heen ch toohgui Zugeer l shalguul. Aldsan bayalagaaa abmaar bn.
    2020 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.18.32)
    ene oilgomjtoi yamar negen huuli bus zuil hiigeegui l bol hurch ireed saihan shalguulaad l garaad ireech. Ih olon zuil bga uchir irehgui bga youm.
    2020 оны 10 сарын 29 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    Argaggyi sh dee. uuriikh n' ajliig avsan bz dee. KKK
    2020 оны 10 сарын 29 | Хариулах
  • zochin (202.179.24.31)
    chench baisan bid ardchillaa dandaa chamgaalj ajillach estoi
    2020 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    5 цаг 31 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    6 цаг 45 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 10 мин
  • Монголын цахим спортын шинэ соёлын давалгаа PGL Astana 2026 тэмцээнийг дайлаар мордсон нь
    7 цаг 12 мин
  • Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
    7 цаг 35 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ
    8 цаг 30 мин
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    9 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    10 цаг 29 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    10 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    11 цаг 14 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    11 цаг 14 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    11 цаг 21 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    12 цаг 30 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    12 цаг 43 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    12 цаг 52 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    12 цаг 56 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    13 цаг 5 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    13 цаг 15 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    13 цаг 20 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    13 цаг 28 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК