УИХ-ын гишүүн Ж.Батсууриас зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхийлөгч асан Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-ын гишүүнээр долоон жил ажиллаж байгаа. Сая ТУЗ-ын гишүүнд гурван хүн нэр дэвшихэд сонгогдсон байна. Сольж болдоггүй томилгоо юм уу. Та юу гэж харж байна?
-Миний хувьд мэдээлэл та бүгдийнхтэй адилхан байна. Уг нь солихоос өөр аргагүй. Шинэ үе ирж байна. Иргэдийн зүгээс ч болохгүй байна. Гэрээ контрактаа хийж чадахгүй байна гэдэг олон зүйлийг ярьж байгаа. Байгууллагаар бодсон ч тэр дарга нь болохгүй байна гээд байхад даргаар нь тавиад байж болохгүй биз дээ. Өсөн дэвжих ч үгүй. ТУЗ-өөр дамжуулж Монгол төрийн бодлого хэрэгжих ёстой.
-Ерөнхийлөгч байсан, нам нь эрх мэдэлтэй байгаа гэдгээрээ дархлагдаж байгаа юм шиг харагдаад байна?
-Асуудлын гол нь нэг хүнд биш. Болохгүй байна гэдгийг иргэд хэлээд байхад болно гээд байх юм. Улстөрчийг болохгүй байна гээд хаалгаар нь гаргахаар цонхоор ороод ирнэ. Цонхоор нь гаргаад шидэхээр тооноор нь ороод ирэх юм. Энэ байдлыг зогсоох ёстой.
-Их Хурлын гишүүн өөрийнхөө цалингаас гадна хэчнээн төгрөг захиран зарцуулах эрхтэй байдаг юм бэ?
-Цалингаа сард 2 удаа хувааж авдаг. Ковидтой холбогдуулан гадаад томилолт байхгүй учраас орон нутгийн томилолтод бензин тос, туслахынхаа мөнгийг авдаг. Нэг удаа томилолтоор явсан. Томилолтын зардалд 2,7 сая төгрөгийг 10 хоногт зарцуулсан.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)