Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан болж байна. сарын 01-нээс 04-ний өдрүүдэд болох юм.
Тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Цогтбаатар, Ч.Ундрам нар оролцож байна.
Хуралдаанаар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх хорооны хоёр гишүүнийг шинээр сонгох, Удирдах зөвлөлийн 205 дугаар хуралдааны тайланг батлах, Парламентчдын Хүний эрхийн хорооны илтгэлийг сонсох, ОУПХ-ны 2021 оны ажлын хөтөлбөрийг батлах зэрэг aсуудлыг хэлэлцэнэ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Сенатын танхимын дарга Мухаммад Садик Санжрани, Бүгд Найрамдах Португал Улсын Ассамблейн Ерөнхийлөгч Дуарте Пачеко, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Олий Мажлис (Парламент)-ын Хууль тогтоох танхимын Тэргүүн дэд дарга Акмал Саидов, Канад Улсын Сенатын танхимын гишүүн Салма Атауллахжан нар тус тус нэр дэвшиж байна.
Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн хурал энэ сарын 4-ны өдөр хүртэл үргэлжилнэ.