Гадаад харилцааны сайд Н.Энхтайван цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Гадаад харилцааны яаманд ажиллаж буй хүмүүс хууль бус үйлдэлтэй нэр холбогдсон хэрэг нэг биш удаа гарсан. Энэ хүрээнд дипломат албанд сахилга хариуцлагыг эрс нэмэгдүүлнэ.
Манай улс 192 улстай дипломат харилцаатай.
Шинэ Засгийн газар эхний ээлжинд анхаарч ажиллах гол ажил гадаад харилцааны салбар.
Түүнчлэн дипломат паспортыг цэгцлэх хүрээнд нийт 6000 гаруй дипломат болон албан паспортыг хүчингүй болгож, дипломат машины дугаарыг чиптэй болгосон” гэлээ.
А.Сүх