УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр "Шүүхийн тухай хууль"-иудын талаар хэлэлцжээ. Энэ талаар Ш.Адьшаа "Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал нь өнөөдөр анхаарал татсан хуулиудын нэг болоод байна. Шударга шүүх байгуулах, шүүхэд итгэх иргэдийн итгэл, шүүхийн тогтолцооны асуудлаар иргэд олон түмний хамгийн хүсэн хүлээж байгаа асуудлын нэг болоод байгаа. Өнөөдөр шүүх гэдэг бол төр нийгмийн харилцаа иргэдийн эрх, эрх чөлөө бусад олон тулгамдсан асуудлыг шийдэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг байгууллага. Тогтолцооны хувьд хэрхэн өөрчлөх, цаашид шударга ажиллах нөхцлийг бүрдүүлэх, удирдах албан тушаалтанг яаж томилох, ямар ёс зүйтэй байх, сахилга хариуцлагыг хэрхэн хүлээлгэх, төсөв санхүүг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудал нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараах хамгийн том асуудал болоод байна. Тиймээс нухацтай онцгой анхаарал хандуулах ёстой. АН бүлэг Засгийн газар болоод Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл, өмнөх Хууль зүйн сайдын өргөн барьсан хуулийн төслүүдийг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна" гэлээ.
Б.Баатар