УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Сумъяабазар хотын дарга болж, түүний тойрог суларсан. Нөхөн сонгууль хоёрдугаар 23-ны өдөр болох магадлалтай байгаа билээ. Тэгвэл тус тойрогт горилогчдын нэрс хөвөрсөөр байна. Тухайлбал Гамбууш нэрээр олон нийтэд танигдсан Н.Ган-Од Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгджээ.
Тэрбээр УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж байсан ч Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам сонгуульд өрсөлдөөгүй учир бие даан нэр дэвшихгүй хэмээгээд больсон. Харин энэ удаа нөхөн сонгууль болох болсонтой холбоотойгоор ийнхүү нэр дэвшихээр болсон байна.
Ташрамд сонирхуулахад тэрбээр Улаанбаатар эрдэм сургуульд эрх зүйч мэргэжлээр сурч байга аж.
Б.Баатар
Сэтгэгдэл (5)