ХЭҮК-ын гишүүдэд нэр дэвшигчдийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжлээ. Тодруулбал хуульч Ж.Хунан, Д.Сүнжид, Х.Мөнхзул, судлаач Б.Энхболд, шинжээч Г.Нарантуяа нарыг ХЭҮК-ын гишүүнээр томилохоор болов.
Ташрамд өгүүлэхэд Хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, таван гишүүнтэй байхаар хуульчилсан билээ. Энэ дагуу ажлын хэсэг гарч, сонгон шалгаруулалт зарласан байна. Улмаар сонгон шалгаруулалтад 19 хүн оролцож, дээрх хүмүүс шалгарч, байнгын хороогоор дэмжигдлээ.
Б.Баатар