Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, ИТХ-ын даргаараа Д.Эрдэнэбатыг томилж, аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг тус тус томилуулахаар 100 хувийн саналаар нэрийг нь дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал болгосон Б.Ариун-Эрдэнэ нь спортод элэгтэй нэгэн. Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгаалагч байсан ба Монголын Самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна. Ийм нөхрийг юуны учир Засаг даргад нэрийг нь дэвшүүлэв хэмээн гайхагсад олон байна. Тэрбээр Булган аймгийн Ардчилсан намын даргаар 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (6)