УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба Монгол Улсын хөгжлийн загвар сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Г.Амартүвшин,О.Цогтгэрэл нар болон Дэлхийн банк, Монголбанк, МҮХАҮТ зэрэг байгууллагын төлөөллүүдтэй уулзаж ярилцлаа.
Тэрбээр энэ үеэр "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэн үзэл онол хөгжлийн бодлогоо нэгтгэн, цэгцрэх шаардлагатай байна.
Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн. Цэгцрэх хөдөлгөөнд орохын тулд экспортын үйлдвэрлэлийн бодлого, тѳлѳвлѳлтийг зангидах яам байгуулах, экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бий болгох, ирээдүйд олон улсын зах зээл дээр ѳрсѳлдѳх чадвартай бараа үйлчилгээ, компани аж ахуйн нэгжүүдийг бий болгох, нийгмийн зѳвшилцлийг бий болгох ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар болж, дахин 2 дахь шатны уулзалтыг зохион байгуулахаар тогтлоо" гэв.