зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭЗБХ: Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Ажлын хэсгүүд байгууллаа

2020-11-04
0
ЖИРГЭХ

 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.04) хуралдаан 10 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т “нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcэн” гэж заасны дагуу Улсын Их Хурлын даргаас тогтоолын төслийн 2 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдан, Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадаагүй зарчмын зөрүүтэй 2 саналын томъёоллыг нэгтгэж, боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төслийн 2 дахь хэсэгт “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх” гэсэн заалтыг шинээр нэмэхээр зарчмын зөрүүтэй саналын томъёолол боловсруулжээ.

    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

    Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

    Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав. Хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 10 бүлэг, 60 зүйлтэй шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс нутаг, хот, суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах нь хуулийн төслийн зорилго аж.

    Төсөлд дараах зохицуулалтуудыг шинээр болон шинэчлэн тусгасан байна. Хот байгуулалтын баримт бичгийг нутаг дэвсгэрийн болон хот суурин газрын төлөвлөлтөөр нь ангилж, түүнд тавигдах шаардлагыг нарийвчлан тусгасан, мөн тэдгээрт магадпал хийх, хот байгуулалтын баримт бичгийг хэрэгжүүлэх үе шат, тэдгээрт тавигдах шаардлага, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах болон хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийн талаар тодорхой болгон тусгасан байна. Хот, суурин газрын хөгжпийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, барилгажилтын төсөл, хот байгуулалтын бүсчлэл, түүнд тавигдах шаардлагыг одоо байгаа зохицуулалтаас илүү нарийвчлан тусгажээ. Хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагуудын чиг үүрэг болон хот, суурины хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төлөвлөлтийн зохицуулалтыг шинээр тусгасан болохыг Б.Мөнхбаатар сайд танилцуулгадаа дурдав.

    Түүнчлэн хот суурин газрыг шинээр байгуулах, нүүлгэн шилжүүлэх, татан буулгахтай холбоотой харилцаа, зохицуулалтыг шинээр тусгасан байна. Бүс нутаг, хот төлөвлөлтийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийг гүйцэтгэх, улсын хот байгуулалтын эрдэм шинжилгээний хүрээлэн, хот байгуулалтын салбарын мэргэжилтний ёс зүй, мэргэжлийн зэрэг, стандарт, тавигдах шаардлага, нөхцөлийг хуульчилж өгөхөөс гадна энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хот байгуулалтын баримт бичгийг захиалагч, гүйцэтгэгч, хөрөнгө оруулагчийн хариуцлагын талаарх эрх зүйн байдлыг шинээр нарийвчлан тусгасан гэв. Төрийн захиргааны төв, төрийн захиргааны орон нутгийн засаг захиргаа, Ерөнхий архитектурч, төрийн бус болон мэргэжлийн байгууллагын эрх, үүрэг, тавигдах шаардлага, хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах эрх олгох, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг салбарын мэргэжилтний ёс зүй, хүлээлгэх хариуцлага, тэдгээрийн бүртгэлийг хөтлөн нэгдсэн мэдээллийн санд оруулж, цахимжуулах зохицуулалтыг шинээр тусгасан байна. Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, хүлээлгэх хариуцлагыг томъёолон тусгаж, хот байгуулалтын талаарх төрийн байгууллагуудын эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг нарийвчлан тодорхойлжээ.

    Хуулийн төсөл батлагдсанаар хот, суурин газар болон улс, бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах олон улсын жишигт нийцэх бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хууль зүйн хувьд дараахь эерэг үр дагавар бий болгох ач холбогдолтой гэж үзжээ. Тухайлбал, бүс нутаг, хот, суурины хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагааны талаарх бодлого, хэрэгжилтийн зохицуулалт нь нэгдмэл болж, хот байгуулалтын талаарх хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилна. Мөн хот төлөвлөлт, хот байгуулалтын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох, хэрэгцээ, шаардлагад илүү нийцсэн, хүрээлэн буй байгаль орчинтойгоо харилцан холбоо бүхий ногоон хөгжлийн шаардлагыг хангасан, ногоон хот байгуулалт бий болох нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна. Түүнчлэн хот байгуулалтыг бүсчлэлийн хэлбэрээр зохицуулан холбогдох мэргэжлийн байгууллага, зөвлөлийн саналыг урьдчилж тусгах нь байгаль орчинд ээлтэй буюу хот, суурины нөөцийг оновчтой тооцоолсон, хөрөнгө оруулалтын бодлогод суурилсан, улсын хөгжлийн нэгдсэн бодлогод нийцсэн хот байгуулалтыг бий болгох нөхцөл бүрдэх аж. Хот байгуулалтын баримт бичгийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харилцан уялдуулах нь хот, суурины тэлэлт, шаардлагагүй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, одоогийн үүссэн бүх хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх аж.

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Б.Энхбаяр, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нар асуулт асууж, салбарын сайд, ажлын хэсгээс хариул мэдээлэл авлаа. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Нэн тэргүүнд нийслэл Ерөнхий инженергүйгээс хот төлөвлөлтийн асуудал эмх замбараагүй болж, төвдөө хүүхдийн тоглоомын талбай бүү хэл хүн явах боломжгүй барилга, орон сууцууд барьж байгаа асуудлыг Барилга, хот байгуулалтын яам болон нийслэл, холбогдох байгууллагууд хамтран шийдвэрлэх, дэд бүтэц бүхий гэр хороолол руу барилгажилтыг тэлэх хөшүүргийг бий болгох тал дээр шуурхай ажиллах, хууль, дүрэм, журмуудыг мөрдүүлэх, үүнд хяналт тавих ажлуудыг чанартай хийх нь зүйтэй гэдэг саналыг М.Оюунчимэг гишүүн хэлэв. Ж.Бат-Эрдэнэ гишүүн, төслийн нэрийг өөрчилж Хот байгуулалт, төлөвлөлтийн тухай болгох саналыг хэллээ. Хотыг зөв төлөвлөж, холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсан тохиолдолд өнөөдөр тулгамдаад буй олон асуудал шийдэгдэх бололцоотой, харин холбогдох хууль тогтоомжийг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэв. Төсөлд хариуцлагын тогтолцооны талаар бүрхэг зохицуулалтгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн төлөвлөлтийг сайтар нягталж хийх, тодорхой хугацаанд уг төлөвлөлтийг баримталж, өөрчлөхгүй, тогтвортой мөрдөхөд шат шатандаа анхаарал хандуулах шаардлага бий гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хууль тогтоомжийн хэрэгжилтэд онцгойлон анхаарах ёстой гээд “Энэ төсөл дээр хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар шийтгэхээр тусгасан байна. Өнгөрсөн хугацаанаас хуримтлагдсан “зовлон”-гийн шалтгаан бол хууль зөрчсөн байсан ч хариуцлага хүлээдэггүй асуудал. Энэ төрлийн хууль тогтоомжийг зөрчсөн нэгнийг мөнгөн торгууль ногдуулах байдлаар хариуцлага хүлээлгэх нь оновчгүй” гэв. Төрийн байгууллагын албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд энэ нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болдог байх зэрэг зохицуулалтыг тусгаагүй, төсөлд тун тодорхойгүй байгааг шүүмжиллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд нэн тэргүүн томилгоотой холбоотой зохицуулалтуудыг хуульчилж, баталгаажуулах гэсэн асуудлыг тусгасан байдаг талаар Н.Ганнибал гишүүн шүүмжиллээ. Хэлэлцэж буй төсөлд хот, суурин газрыг хэрхэн хөгжүүлэх, ногоон байгуулалмжийг хэрхэн нэмэгдүүлэх, орон сууцнуудын асуудлын талаар тусгах байтал аймгийн Ерөнхий архитектурчийг 6 жилээр томилох асуудлыг тусгасан байгааг шүүмжлээд төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх гэж хуулийн төслүүдийг хэлэлцэж байгааг Ж.Ганбаатар гишүүн хэлэв. Нийгэмд хууль тогтоомжийг мөрдөх ухамсрыг төлөвшүүлэх, танил тал ашиглан хууль тогтоомжийг зөрчсөн нэгэнд хуулиас дээгүүр алхах боломжгүй гэдгийг нэгбүрчлэн ойлгуулах нь чухал гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Нөгөөтээгүүр, төрийн байгууллагууд иргэд, хуулийн этгээдүүдэд маш ойлгомжтой, биелэгдэх боломжтой шаардлага тавьж, тэр хэрээрээ хэрэгжилтийг ягштал хянах нь зүйтэй гэв. Нэг бүтээн байгуулалтаа нөгөө бүтээн байгуулалтаараа нураах, асуудал үүсгэх тохиолдол нүдэн дээр байгаа олон жишээ дурдаж болно гэв. Нэн тэргүүнд нийслэлд дэлхийн жишгээр доошоо барилгажилт явуулдаг болох шаардлага бий гэв. Зарим улс 10 давхар барилга барьж байгаа тохиолдолд газар доор 2 давхар, 20-30 давхар тохиолдолд доошоо 4-5 давхар байгуулах, 100 метр квадрат орон зайд 10 автомашины зогсоол ногдох гэх зэрэг шаардлага тавьснаар зогсоолын асуудлыг шийдвэрлэдэг шийдлүүд байгааг дурдсан. Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь 64.7 хувийн саналаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

    Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшингээр, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулан тус тус байгуулахаар шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм
Л.Гантөмөр: Эрэмбийн нэгдүгээрт байгаа төслөө бид урагшлуулж чадсан
Б.Найдалаа: Мега төслийг хэт шүтээд явах нь инфляцыг буруу тийш нь залах аюултай
Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    14 цаг 37 мин
  • Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
    15 цаг 10 мин
  • Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм
    15 цаг 14 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    15 цаг 27 мин
  • Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
    16 цаг 22 мин
  • Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилуулжээ
    16 цаг 23 мин
  • Долоон улсын 37 иргэнийг Монголоос албадан гаргажээ
    17 цаг 29 мин
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
    19 цаг 7 мин
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
    19 цаг 41 мин
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    19 цаг 59 мин
  • Л.Гантөмөр: Эрэмбийн нэгдүгээрт байгаа төслөө бид урагшлуулж чадсан
    20 цаг 32 мин
  • Биеийн тамирын арга зүйч нарыг Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлнэ
    20 цаг 37 мин
  • Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    20 цаг 56 мин
  • Б.Найдалаа: Мега төслийг хэт шүтээд явах нь инфляцыг буруу тийш нь залах аюултай
    20 цаг 57 мин
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
    21 цаг 11 мин
  • Зул: Азийн хип хопын анхдагчдын нэг нь “Ice Top” хамтлагийн Б.Оргил-Эрдэнэ байв
    21 цаг 23 мин
  • В.Путин В.Зеленскийтэй Истанбулд уулзахгүй
    21 цаг 41 мин
  • "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замын бүтээн байгуулалтаас бид юу хүлээх вэ?
    21 цаг 44 мин
  • Улстөрчид брэнд биш бодлого уралдуул!
    21 цаг 52 мин
  • "The MongolZ" академи "CS2"-ийн шинэ залуу авьяастнуудыг хайж байна
    21 цаг 58 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК