УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
С.Одонтуяа: Өнөөдөр АН-ын гишүүд улс орны байдалтай холбоотой хэд хэдэн баримтыг хувцсан дээрээ болон цаасан дээр буулгаж ирсэн. Шоолж байх шиг байна. Энэ инээдэм биш ханиадам шүү.
Мөнгө хэвлэх, төсвийн үр ашиггүй зарлага гээд бүгд улстөрийн шийдвэр.
2016, 2017 онд бүх зүйлийг АН руу чихэж байсан. Одоо чихээд суугаад байж болохгүй. Та нар өөрсдөө хариуцлагаа үүр. Мөнгөний ханш 40 хувиар унана гэдэг иргэдийн худалдан авах чадвар тэр хэмжээгээр буурна гэсэн үг. Тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс бүгд 40 хувиар унаж байна. Манайх шиг ханшаа алдсан улс орон дэлхийд байхгүй. Ханшаа алдахгүй гээд 8 тэрбум ам.доллары интервенцид зарцуулсан байна. Нэг сая ам.доллар ямар их мөнгө билээ.
Хоёрдугаарт, банкны системийн асуудал чухал байна. Төв банкны үнэт цаасны хэмжээ 5.4 их наяд төгрөг гэдэг юу гэсэн үг вэ. Энэ бүх бодлогууд чинь бүгд буруу байна.
Мөн дөрвөн жилд байгаагүй түүхэнд байгаагүй их мөнгө хэвлэсэн байна.
2016 онд 10.1 их наяд байсан төгрөгийг дөрвөн жилийн дотор 22.3 их наяд болгосон байна. Энэ бол маш их хэмжээний мөнгө хэвлэсэн байна. Нэг гараараа мөнгөний нийлүүлэлтээ огцом өсгөөд нөгөө талаар мөнгөний ханшаа бууруулж байна.
А.Сүх