УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
Л.Энх-Амгалан: Олонх нь ч тэр, цөөнх ч тэр бүтээлч байя. Дэгээрээ хуралдмаар байна. Төрөөс барих мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Та нар бүгдээрээ Эдийн засгийн байнгын хороонд байдаг биз дээ. Одоо асуултдаа оръё. Малчдад олгох зээлийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
Ж.Ганбаатар: Монголбанкаар дамжуулан дэмждэг бодлого бий. Ялангуяа салбар руу нарийн хандсан асуудалд оролцоод байх нь зохимжтой биш. Та үүнийг мэдэж байгаа. Тиймээс мэдэж байгаа зүйлийг чинь давхар хэлж өгч байна.
Д.Пүрэвдорж: Сангийн сайд, Монголбанк хоёр зөрүүтэй мэдээлэл түгээж, уялдаагүй ажиллаж байгаа. Мөнгөний бодлого, төсвийн бодлого тусдаа байснаас Монгол Улс асуудалд орж байна. АН-ын үед хийсэн бүх үр шимтэй зүйлийг иргэдэд жаахан дусаачихаад явж байгаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)