УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж, гишүүдийн 61 хувийн саналаар дэмжигдлээ.
Энэ үеэр гишүүд халамжийн бодлого, хүүхдийн мөнгөнөөс авах 10 хувь болон АТМ-үүдийн шимтгэлүүдийн талаар шүүмжилж Монголбанк, ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм. Монголбанкны зүгээс хүүхдийн хадгаламжийн мөнгөнөөс авах 10 хувь, АТМ-ын шимтгэлийг бууруулах талаар ажлын хэсэг гарган ажиллаж байгааг тэмдэглэсэн юм. Тодруулбал, банкуудын зүгээс АТМ-үүдээ нэгтгэж, дундын компани байгуулах санал гаргажээ.
А.Сүх