УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өнөөдөр УИХ-ын чуулганаар 2021 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Нөхцөл байдал ямар байгааг өөрсдөө харж байгаа байх. АН бодит байдлыг иргэдэд харуулж, акц явуулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын өр 60 гаруй хувиар буюу 3.1 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Гэтэл эрх баригчид өрийг дарж байна гэж худал мэдээлэл өгдөг. Өмнөх 4.7 тэрбум ам.долларын өрийг тухайн үеийн ханш болох 1700 төгрөгөөр үржүүлэх, одоогийн ханш 2800 төгрөгөөр үржүүлэхэд асар их ялгаа гарч байна. Үүний улмаас Монголын иргэн бүр 27 сая төгрөгийн өртэй байна.
Түүнчлэн АН 2021 оны улсын төсөвт хориг тавиулахаар Ерөнхийлөгчид хандаж, дэмжлэг авна гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)