Зам,тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалын хэргийг өнөөдөр Дээд шүүхээр хэлэлцэнэ.
Хэргийг эргэн сануулахад Зам,тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал нь 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр яамныхаа байранд тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга агсан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн билээ.
Б.Махбалд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх 11 жилийн хорих ял болгон өөрчилсөн юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)