АСЕМ-ын Сангийн сайд нарын XIV уулзалт цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
КОВИД-19 цар тахлын үеийн хямарч байгаа нийгэм, эдийн засгийг хэрхэн хүртээмжтэй, тэнцвэртэй, тогтвортой сэргээх талаар санал солилцож, арга зам, шийдлийг эрэлхийллээ. Төлөөлөгчид Ази, Европын улс орнууд нягтарч хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоо улам бэхжүүлэх нь цар тахлын үр дагаврыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгааг онцолж байна.