Дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбогдуулан УОК-оос гаднаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаж буй. Уг тусгаарлалтын хоног урт байгааг иргэд болон зарим гишүүд шүүмжилж буй.
Тэгвэл энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Тусгаарлалтын 21 хоногийг багасгахгүй байх бодит шалтгаан, эрсдэл:
Аравдугаар сарыэ 19-нд Сөүлээс ирсэн чартерын давтан шинжилгээнээс 4 хүнд Covid19 илэрлээ. / 19 дэх хоног дээрээ /
Энэ сарын 7-нд Алтанбулагаар орж ирсэн ОХУ-ын иргэнд /жолооч/ халдвар илэрснийг буцаасан.
Батлагдсан 362 тохиолдлоос 317 (88 хувь)-г эмчилж, 43 хүнийг эмчилж байна. (2 хүнийг нутаг буцаасан)
Халдвар тархах 3 том эрсдэл байгааг УОК-с олон нийтэд удаа дараа хэлж, маскаа зүүж, гараа байнга ариутгаж байхыг хэлсэн.
МАСКАА ЗҮҮЖ, ГАРАА УГААЯ аян ч үргэлжилж буй...
Хэдий хил дотроо Covid19 цар тахал алдаж бусад 100 гаруй улс шиг хөл хорио тогтоогоогүй ч нөхцөл байдал хүндэрвэл халдварын хүрээг газар авхуулахгүй байх арга зам бол маск, хувийн сахилга бат, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх юм” гэлээ.
Сэтгэгдэл (1)