УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр намын бүлгийн дүрэм, дотоод зохион байгуулалт, байнгын хороо болон нэгдсэн чуулганы үйл ажиллагаанд оролцож байгаа байдал, гишүүдийн хариуцлага ёс зүйн асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлнэ гэсэн үг үү?
-Дүрмээ нарийвчилж, дэгээ чангатгах асуудал л ярьж байгаа юм. Дотоод асуудал их байлаа. Хариуцлагаа чангатгана.
-Гишүүд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Энэ талаар?
-Иргэн хүн хэнийг ч шалгуулж болно. Хэвлэлүүд шалгагдаагүй байгаа хүнийг шалгаж байна гэж мэдээллээд байгаа. Д.Өнөрболор гишүүнийг шалгагдаж байгаа гэж мэдээлсэн. АТГ-аас тодруулахад шалгагдаагүй гэсэн хариу өгсөн.
-Дэгийн хуульд ямар өөрчлөлт оруулж байна вэ?
-Гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, Цэцийн дүгнэлт зэрэгт өөрчлөлт орж байгаа.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)