УИХ-ын АН бүлгийн хурлаар гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Бүлгийн дарга Д.Ганбат ""Шилэн данс”-ны хууль 2014 оны долдугаар сарын 1-нд батлагдаж, 2015 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн байдаг.
Эндээс Монгол Улсын бичиг үсэг мэддэг, насанд хүрсэн иргэд бүгдээрээ татвар төлж байгаа мөнгө болон уул уурхайгаас олж байгаа орлогыг хэрхэн зарцуулагдаж байгааг харах боломжтой. Хяналтын сайн систем тогтсон гэж үзэж байна.
Харин хариуцлагын тогтолцоог тодорхой болгож, нарийвчлах ёстой гэж үзлээ. Эрх баригч нам баталчих болов уу гэсэн найдлага байна.
Мөн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төсөл санаачилсан. Манай улсад 275 мянган тэтгэврийн насны хүн байдаг. Хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн” гэлээ.
А.Сүх