МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэлээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тус намын эрхлэн гаргадаг “Үнэн” сонины 100 жилийн ойд өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна.
Тэрбээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, Шадар сайд асан Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарыг нэр дэвших боломжтой гэжээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 30.2-д 2 “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. МАН-д Үндсэн хуульд заасан шаардлагыг хангасан, дээр нь намдаа хүлээн зөвшөөрөгдсөн ийм таван хүн байна.
А.Сүх
Сэтгэгдэл (26)