Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Амарсанаа: Шүүх хуралдааны явцыг цахим системээр харах боломжтой

2020-11-10
0
ЖИРГЭХ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаатай Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем буюу www.live.shuukh.mn  цахим хуудасны талаар ярилцлаа.

-Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем буюу www.live.shuukh.mn цахим хуудсыг яагаад нээх болсон бэ?

-Шүүх хуралдааны тов болон тоймын мэдээлэл Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, тухайн шүүхийн үүдэнд байрших шүүхийн мэдээллийн удирдлагын систем, шүүхийн цахим хуудас зэрэг цахим хуудсанд давхардсан байдлаар олон бүртгэгддэг. Энэ нь хэргийн оролцогч, өмгөөлөгч, иргэд олон нийтэд ойлгомжгүй байдал үүсгээд байсан. Тиймээс мэдээллийн давхардлыг арилгаж, иргэд олон нийтэд нэг газраас шүүх хуралдаантай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх үүднээс тус системийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар 2020 оны есдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн нэвтрүүлсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангах, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим систем ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллээр иргэд олон нийтийг түргэн шуурхай хангах зорилгоор www.live.shuukh.mn цахим хуудсыг нээсэн юмаа. Энэ нь шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, олон нийтийг мэдээллээр хангахад чиглэсэн нэгэн дэвшилттэй алхам болж байна.   

-Иргэд болон хэргийн оролцогчид энэхүү цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авах боломжтой вэ?

-Энэхүү системээс товлон зарласан шүүх хуралдааны мэдээлэл, тухайн шүүх хуралдаан ямар шатанд явагдаж байгаа, хэргийг шийдвэрлэсэн товч мэдээлэл буюу шүүх хуралдааны тойм зэргийг авах боломжтой. Өнгөрсөн хугацаанд шүүх хуралдааны судалгаа, тайлан гаргахад нэлээн хүндрэлтэй мөн шүүхийн захиргааны ажилтнуудад маш их ачаалал өгч цаг хугацаа алддаг байсан. Тус системийг нэвтрүүлснээр шүүх хуралдааны статистик мэдээ, шүүх хуралдаан хойшилсон судалгааг түргэн шуурхай гаргах боломжтой болсон.

-Энэ цахим хуудасны www.shuukh.mn цахим хууднаас ялгарах онцлог нь юу вэ?

-Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем нь Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан буюу /www.shuukh.mn/ цахим хуудасны нэгэн хэсэг. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан нь бүх шатны шүүхээс гарсан шийдвэрийн нэгдсэн сан байдаг бол тус систем нь /www.live.shuukh.mn/ шүүх хуралдаантай холбоотой бүхий л мэдээллийг өөртөө багтаасан салбар цахим хуудас нь юм.

-Цахим хуудаст нэвтрэхэд бүртгүүлэх үү, эсвэл бүх хүнд нээлттэй юу?

-Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангах үүднээс нээлттэй ямар нэгэн хязгаар, хаалт тавилгүйгээр бүх мэдээллийг нээлттэй үзүүлж байгаа.

-Гар утасны апликэйшн гарсан уу, гар утас таблетаас шууд ашиглах боломжтой юу?

-Мэдээллийн технологийн хөгжил өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж байгаа энэ үед бүх л программ хангамж апликэйшнтэй хамт гардаг болсон. Хүн өдөр тутамдаа ашигладаг программ хангамжийг апликэйшн байдлаар утсан дээрээ татаж авч суулган хэрэглэх нь зүйтэй. Харин тус системийн хувьд хүн бүр тогтмол хэрэглэхгүй тул компьютер, гар утас, таблетаасаа вэб хөтөч ашиглаад www.live.shuukh.mn домайн хаяг руу хандаж системийг үзэх боломжтой. Гэхдээ хойшдоо системийн хэрэглээнд хяналт тавьж, судалгаа гаргаж, шаардлагатай гэж үзвэл апликэйшн нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

-Цахим шүүх хуралдаан гэдгийг тайлбарлаж өгөөч. Шүүх хурлыг дүрстэй онлайнаар шууд үзэх боломж бүрдсэн гэсэн үг үү?

-Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад шүүх хуралдааныг дүрстэй буюу онлайнаар нэвтрүүлэх, дамжуулах зохицуулалт байхгүй тул одоогийн нөхцөл байдлын хүрээнд текст хэлбэрээр иргэд, олон нийтэд хүргэж байна. Шүүх хурлыг дүрстэй онлайнаар шууд үзэхээр хуулиар зохицуулагдвал тус систем нь шүүх хуралдааны дүрсийг онлайнаар нэвтрүүлэх, дамжуулах боломжтойгоор зохион байгуулагдаж хийгдсэн байгаа.  

-Шүүх хуралдаан хойшилж байгаа шалтгааныг шууд харуулна гэж байна. Шүүх хуралдаан хойшилж байгаа гол шалтгаан юу байна?

-Сошиал орчин хөгжиж иргэд олон нийт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон. Сошиалд эх үүсвэр нь тодорхойгүйгээр шүүхийн талаар сөрөг мэдээлэл ихээр гардаг. Ялангуяа шүүх хуралдааныг шүүх өөрөө хойшлуулаад шийдэхгүй байгаа мэтээр шүүмжлэх нь их байдаг. Тэгэхээр тус системээр дамжуулан шүүх хуралдааныг хэргийн оролцогч ямар шалтгаанаар хэдэн удаа хойшлуулж байгааг тоо баримтаар харуулах боломжтой болсон. Он гарсаар өнөөдрийг хүртэл зарлагдсан шүүх хуралдааны 95 хувь нь өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч, хариуцагч, шүүгдэгчдээс шалтгаалж хойшилсон байх жишээтэй. Тэгэхээр энэ систем рүү нэвтэрсэн хэн боловч Монгол Улсад хэчнээн шүүх хуралдаан зарлагдсан, хэд нь ямар шалтгаанаар хойшилсон талаар шүүх хурал тус бүрээр нь ороод харах боломжтой. Цаашид шүүхийн үйлчилгээ, шүүн таслах ажиллагаанд мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглаж иргэд, олон нийтэд нээлттэй цахим шүүх болох бодлого баримтлан ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ
П.Сайнзориг: Х.Нямбаатар дарга ажлыг их амархан харагдуулж чадсан
Х.Нямбаатар: Ах нь дахиж мах яримааргүй байна
М.Бадамсүрэн: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсрууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ
    19 мин
  • П.Сайнзориг: Х.Нямбаатар дарга ажлыг их амархан харагдуулж чадсан
    28 мин
  • Х.Нямбаатар: Ах нь дахиж мах яримааргүй байна
    30 мин
  • ХХБ “Хязгааргүй Мөрөөдөл” төслөөрөө дамжуулан, Монгол Улсын Консерваторын номын санг тохижуулж өглөө
    38 мин
  • Имарт 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагийн мод тарилтаа амжилттай зохион байгууллаа
    2 цаг 23 мин
  • М.Бадамсүрэн: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсрууллаа
    2 цаг 27 мин
  • Дархан хотыг эрч хүч, урам зоригоор дүүргэх "Дархан марафон 2026" гарааны шугамандаа ойртсоор бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ
    2 цаг 54 мин
  • Ж.Бат-Эрдэнэ: Холимог тогтолцоотой парламент байгуулахыг анхнаас нь дэмжсэн
    3 цаг 3 мин
  • Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал сайн ургажээ
    3 цаг 34 мин
  • Цагаан ордны орчимд буудалцаан болсны улмаас нэг хүн нас барж, нэг хүн шархаджээ
    3 цаг 45 мин
  • Сэрэмжлүүлэг
    4 цаг 1 мин
  • ФОТО: "Эхийн алдар" одонгоор энгэрээ мялаасан ээжүүд
    4 цаг 10 мин
  • Украинчууд Оросын оюутны дотуур байрыг бөмбөгдсөний улмаас 18 хүн амь үрэгдлээ
    4 цаг 23 мин
  • Эболагийн халдварын тархалт хүрээгээ тэлж аюулын хэмжээнд хүрлээ
    4 цаг 33 мин
  • Х.Мөнгөнцэцэг: "Ээж ээ" гэж дуудуулах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй
    4 цаг 46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 5 мин
  • АНУ–Ираны хэлэлцээр ойртож байгаа ч гол асуудлууд шийдлээ хүлээсээр байна
    5 цаг 12 мин
  • Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа
    5 цаг 20 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    5 цаг 35 мин
  • Нийслэлийн МАН-ын хороо хуралдана
    5 цаг 42 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК