Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар цар тахлын үед нэн тэргүүнд ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улс коронавирусний цар тахлаас иргэдээ хамгаалж чадаж байна. Дээр нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж чадаж байна. Эдгээрт мэргэжлийн хяналтын хамт олон та бүхний оролцоо их бий. Та бүхэнд баярлалаа.
Монгол Улс дотооддоо цар тахал алдаагүй цөөн хэдэн орны нэг. Бид цаг алдалгүй арга хэмжээ авсны үр дүн одоо гарч байна гэж харж байгаа. Энэ бүгдийг зохион байгуулахад цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн салбарынхан болон бусад төрийн албан хаагчид зүтгэсэн. Эрүүл мэндийн салбар, мэргэжлийн хяналтынхан бүр голомтод ажилласныг нь цохох хэрэгтэй.
Манай улс ковидод бүхэлдээ бүслэгдсэн. Би цэргийн хүн болохоор ингэж хэлж байна. Маш хүнд нөхцөл байдалд байна. Тиймээс асар их сонор сэрэмжтэй ажиллах зайлшгүй шаардлага бидэнд байна.
Улс орон маань хар жагсаалтаас гарлаа. Олон сайхан амжилтууд байна. Та бүхэн Засгийн газрын өмнө чиг үүргийн хүрээнд ажлаа тайлагнадаг агентлаг. Та бүхэн төрийн нэрийн өмнөөс мэргэжлийн хяналтыг хийдэг онцгой хяналт. Засгийн газрын өмнө чиг үүргийнхээ хүрээнд жилд нэг удаа үйл ажиллагаагаа тайлагнах ёстой. Гэтэл энэ чиг үүрэг биелэгдэхгүй байгаа шүү. Үүнийг хэдэн жишээгээр тайлагная.
Санхүүгийн сахилга бат суларсан, Засгийн газрын зарим тусгай сан доголдсон, хяналтын тогтолоо, гажуудал илэрч байна. Монгол Улсын төсөв иргэддээ хүрдэг байгаасай гэж бодон энэ шаардлагыг тавин ажиллаж байгаа. Санхүүгийн хяналтын тогтолцоог Мэргэжлийн хяналт буцаагаад авах ёстой. Бие даасан, хараат бус, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх ёстой. Харамсалтай нь энэ тогтолцоо алдсан. Тиймээс үүнийг засахын төлөө ажиллана” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)