Улсын онцгой комиссоос арваннэгдүгээр сарын 11-ний 01:30 цагаас 14-ний 23:59 цаг хүртэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Хүнсний нөөц хангалттай, хүнсний аюулгүй байдлын нөөцийг хангалттай бүрдүүлсэн тул иргэд хөл хориотой холбоотойгоор зохиомол дараалал үүсгэхгүй байхыг УОК-оос зөвлөлөө. Хэдийгээр хөл хорио тогтоосон боловч хүнсний дэлгүүрүүд тогтсон цагийн дагуу ажиллах тул зохиомол дараалал үүсгэхгүй байхыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцоллоо.