21 хоногийн тусгаарлалтаас гарсан жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирус илэрсэнтэй холбогдуулан УОК-оос шуурхай арга хэмжээ авч гурав хоног хөл хорионы дэглэм тогтоосон.
Энэ хүрээнд иргэдийг нийслэлээс гарахыг хориглох, хурал цуглаан, арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, баар цэнгээний газрыг хаах, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гараад буй.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ҮАБЗ хуралдаж байгаа талаар эх сурвалжаас мэдээллээ.
А.Сүх