Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Шадар сайд Я.Содбаатар "Ковид-19" халдвартай нүүр тулах цаг ирсэн ч ард түмэндээ айж тэвдэхгүй, тайван байхыг уриаллаа. Тэрбээр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар "УОК хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Цагдаа ТЕГ, эрүүл мэндийн салбарууд өөрсдийн авах арга хэмжээгээ авч байна. Манай Улсын Засгийн газар дотооддоо халдвар алдаагүй 10 сар боллоо.
Салбар бүр бэлтгэлээ хангасан. COVID-19-ийн халдвартай иргэн дотооддоо гарсан учраас нүүр тулан ажиллах цаг боллоо. Иргэддээ тайван байхыг уриалж байна. Иргэд бодит мэдээлэл авч хамтдаа байж энэ аюулт өвчнийг даван гарна" гэлээ.
Б.Баатар