Хотын дарга Д.Сумъяабазар “Хүнсний нөөцийн асуудал дээр иргэд санаа зовох зүйлгүй. 45-60 хоногийн хүнсний нөөц бэлдсэн.
Одоо гол нь тайван байх хэрэгтэй байна.
Яарч, сандарч, тэвдсэнээр асуудал шийдэгдэхгүй. Аль болох иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарч ажиллана.
Нийслэлийн цагдаагийн газар, НМХГ, НОБГ, нийслэлийн дүүргүүд бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Иргэд маань үүргээ биелүүлж, халдвар хамгааллын дэглэмийн сахиарай гэж хүсье. Хотын даргын захирамжаар гурав хоногийн хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цуцлах, аж ахуйн нэгжүүд тогтсон хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)