Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Алтанбулаг боомтоор аравдугаар сарын 14-ны өдөр нэвтэрсэн ачаа тээврийн автомашины жолоочоос халдвар илэрсэн. Жолооч хилээр нэвтрэхдээ Сэлэнгэ аймагт шинжилгээ өгөхөд хариу сөрөг гарсан учраас "Энхсаран" сувилалд тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаанд гурван удаа шинжилгээ авахад сөрөг гарсан учраас гэртээ харьсан. ХӨСҮТ-ийн тандалтын албанаас арваннэгдүгээр сарын 10-нд дахин шинжилгээ хийж үзэхэд эхнэр болон жолоочоос халдвар илэрсэн. Тандалтын алба, ЭМЯ-ныхан маань тандалт хийж ойрын хавьтагч 24 хүнийг ХӨСҮТ-д авчран тусгаарласан. Хоёр цагийн дараа эхний шинжилгээний хариу гарна.
Ард иргэд маань үүргээ биелүүлж халдвараас урьдчилан сэргийлэх нь маш чухал байна. Амны хаалтаа зүүх, гараа ариутгах, хоорондын зай барих зэрэг энгийн дэглэмүүдийг маш сайн сахиж чадах юм бол халдварт өвчин тусахгүй байх боломжтой гэдгийг дэлхий нийт нотолсон. Яаралтай биш тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар эрүүл мэндийн байгууллагыг зорихгүй байхыг зөвлөж байна. Зөвлөгөө авахыг хүссэн тохиолдолд 119 тусгай дугаарт хандаж болно. "Ковид-19" халдварын шинж тэмдэг илэрсэн ч тус утсанд хандан чиглэл, зөвлөгөө авах хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл (4)