зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тойрч дэвсэн төрийнхөө далбаанаас сөгдөж адис авах хувьтай хүн юм аа, би

2020-11-11
0
ЖИРГЭХ

“ПАРЛАМЕНТ-30” Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. 

Анх 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш завсаргүй 5 удаа түмэн олныхоо итгэлийг хүлээн төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр ажиллаж буй Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн бичсэн нийтлэлийг уншигч танаа толилуулж байна. Тэрбээр өдгөө УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа билээ. 

                             

Монгол бөх хэмээх их өв соёлтой хувь заяагаа холбосон бөхчүүд бид 1990 он хүртэл алтан соёмбот төрийнхөө далбааг тойрон дэвдэг байлаа. Би л гэхэд сүр жавхлантайяа намиран даллах төрийнхөө далбааг чин сүжиг, гүн бишрэлээ дотроо хадгалан 28 удаа тойрон дэвсэн төдийгүй тив, дэлхийн дэвжээнд хэдэнтээ өргүүлэхдээ дотогшоо мэлмэрч зогссон хүн.

Монгол бөх, жү-до, самбо, сүмо бөхөөр барилдахын хамт 1997 оноос Монголын жү-до бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ биеийн тамир, спортын хууль боловсруулах ажлын хэсэгт ажилласан надад тухайн үеийн намын удирдлага “Баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хангахын тулд энэ том салбарын төлөөллийг УИХ-д оруулах бодлого байна” гээд 2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших санал тавьсан юм. Гэр бүл, багш нартайгаа ярилцаж байгаад саналыг хүлээж авснаар их бөхийн нэр хүнд, улсад 12 удаа түрүүлэхдээ эрхбиш зөв явсны буянаар олныхоо дэмжлэгийг авч, итгэлийг дааж УИХ-ын гишүүн болсон билээ.

    Тангараг өргөх ёслолын үеэр урьд нь тойрон дэвдэг байсан төрийнхөө далбаанд сөгдөн адис авах мөчид “Жирийн ардын хүү би төрийн хүн боллоо. Нэрийн төдий гишүүн биш, нарийн чанд зарчимтай төрийн хүн байна шүү” гэж өөртөө шивнэсэн юм аа.

    Аливаа хүнд амьдралдаа, ажил албандаа баримтлах зарчим гэж байдаг. Миний хувьд “Амьтны амь хороохгүй, алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй” гэсэн зарчимтай хүн. Энэ зарчмаа би зөрчилгүй өдий хүрлээ, цаашдаа ч тийм л байна.

    Өөртөө тавьсан “Нарийн чанд зарчимтай төрийн хүн байна шүү” гэсэн андгай ёсоороо улстөрчийн амьдралдаа үндсэн 6 зарчмыг мөрдлөг болгож ирлээ. Энэ маань зөв байсныг УИХ-д таван удаа сонгогдон ажиллаж байгаа энэ мөчид мэдэрч сууна. Өнөөгийн залуу улстөрчид, ирээдүйн төрийн түшээдэд зөвийн үлгэр болоосой гэхдээ эдгээр зарчмаа дор сийрүүлье. 

1. Сонгогчид болон хүмүүсийг ялгаварлан харилцахгүй байх, тэднийхээ тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч биелүүлэхийн төлөө өөрөөс хамаарах бүхий л арга, боломжоо дайчлан зүтгэнэ.

2. Хуулийг чандлан сахихын хамт хурал чуулгандаа тасралтгүй оролцож, хэлэлцэж буй асуудал бүрд идэвх санаачилгатай хандаж байна. 

3. Ямар нэг бүлэг, фракцад багтаж, хэн нэг даргыг дагахгүйгээр аливаад өөрийн байр суурьтай байх болно.

4. Эрх ашгийн эрэмбийг ягштал баримталж, гагцхүү улс, эх орны нийтлэг эрх ашгийн төлөө, байгаль, газар нутгийн бүрэн бүтэн байдал, баялгийн тэгш шударга хуваарилалтын төлөө тууштай тэмцэнэ. 

5. Төрийн түшээгээр ажилласан он жилүүдэд хувийн бизнесээсээ бүрэн татгалзана. 

6. Төрийн түшээ, олонд танигдсан хүний хувьд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлж, амьдралын зүй зохистой хэрэглээтэй байхыг хичээж, өнөөдөр дэлхий нийтээр ярьж байгаа “Минималист” үзлийг ажил, амьдралдаа мөрдөнө.

    Энэ 6 зарчмын зөвхөн тав дахийн тухайд хэлэхэд төр, ард түмний нэр барьж бонд, ЖДҮ зэрэг сангуудаас хувьдаа зээл авсангүй, хамаарал  бүхий этгээддээ ч авч өгсөнгүй, төсөл, тендер, концесст оролцсонгүй, төрийн албыг төрлийн алба болгосон томилгоонд хутгалдсангүй, улсын хөрөнгө мөнгийг хэмнэх үүднээс гадаад томилолтоос татгалзаж, тэр ч байтугай албан өрөөндөө шаардлагагүй засвар хийлгэсэнгүй, Батлан хамгаалахын сайдаар ажиллах үедээ албаныхаа машиныг амин хувьдаа ашиглаагүй.

    УИХ-д таван удаа сонгогдон, их улс төрд 20 шахам жил зүтгэсэн замналаа  эргээд санахад дээрх зарчмуудаасаа өчүүхэн ч болов хазайсан үг хэлж, үйлдэл хийсэн эндэл нэг ч гаргалгүй байж чаджээ. Энэ бол аав ээж, өвгөдөөсөө олж авсан багын минь суурь хүмүүжил төлөвшил, монгол бөх хэмээх өв соёл, их спорт хэмээх чанга хатуу сорилт, цаг наргүй хөдөлмөрөөс надад суусан “За гэвэл ёогүй”  байх жудаг чанар минь юм болов уу гэж бодож байна. 

Хууль тогтоохоос гадна ард түмэндээ үлгэрлэх үүрэг бидэнд бий

    Биеийн тамир, спортын хуулийн ачаар олимпийн аваргууд төрж, “Урт нэртэй хууль”-ийн буянаар газар нутаг, байгаль дэлхий сэргэж, Их эзэн богд Чингис хааны маань өлгий нутаг Хан Хэнтий маань түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаа нь монголчууд бидний нийтийн амны хишиг юм даа. Энэ бүгдэд миний оруулсан хувь нэмэр багагүй бий шүү гэж бодоход сэтгэл өег байна. 

Парламентын дотоод амьдралд л гэхэд бусдын товчлуур, картанд хүрэхгүй байх зарчим маань гишүүдийн ирцийг бүртгэх, саналыг хурууны хээгээр авч байх хууль болон хэрэгжиж, эрх ашгийн зөрчилгүй ажиллаж, амьдрах зарчим маань бас хуульчлагдлаа. Энэ бүгдийг хамтын оюун ухаан, төрт ёс, эх орноо гэсэн сэтгэлээр бодит ажил болгосон үе үеийн УИХ-ын гишүүддээ гүнээ талархаж явдгаа энэ ялдамд илэрхийлэн хэлэхэд нэн таатай байна. 

    Миний бие парламентын танхимд анх орж ирсэн 2004 оны үеийг бодвол одоо нэгэнт ахмад төрийн түшээдийн нэг болжээ. Ахмад хүн аливаад буруугаар биш зөвөөр үлгэрлэх ариун үүрэгтэй, энэ талаар хэний ч өмнө нүүр улайж, нүд рүүгээ чичлүүлэхээргүй зөв замналтай байх шиг эрхэм юм байхгүй гэж боддог хүн юм аа, би. Энэ бол хэнд ч тал алдахгүй бөөрөнхийлж, амиа хоохойлж явахын нэр огт биш билээ. Би хэсэг шударга нөхдийн хамт Оюутолгойн гэрээг анхнаас нь эсэргүүцэж, аргаа бараад УИХ-ын чуулганы танхимын шатан дээр суун эсэргүүцэл илэрхийлж, гэрээг шалгах ажлын хэсэгт ажиллаж,  Дубайн гэрээг буруутган үгээ тодоор хэлж явлаа. Цаашид ч энэ чиглэлээр улам даацтай ажиллах болно. 

    Бусдад үлгэр болохын үүднээс “Аварга” дээд сургуулийг үүсгэн байгуулагчийн хувьд Боловсролын тухай хууль хэлэлцэх үед чуулганы хуралдааныг орхин гарч байлаа. Харамсалтай нь Банкны тухай хууль хэлэлцэхэд банктай нөхөд маань, Компанийн тухай хууль хэлэлцэхэд компанитай нөхөд маань гарч явахгүй л байна. Цаашид энэ янзаараа байж яав ч болохгүй дээ.

    Миний замнал, туршлага, байр суурь, нас намба, ажлын зарчмыг мэдэх УИХ-ын удирдлагаас  Ёс зүйн дэд хороог ахлан ажиллах, энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-аас Байнгын ажиллагаатай парламентын түүхэнд анх удаа байгуулагдсан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог даргалах үүрэг ногдуулсан бөгөөд би энэ эрхэм итгэлийг хариуцлагатайгаар хариулахын төлөө хичээсээр явна. Энэ удаагийн УИХ-ын шинэ гишүүдэд лекц уншихдаа парламентын гишүүний ёс зүй, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн талаар дэлгэрэнгүй ярьж, эхнээсээ хатуу шаардлага тавьж ажиллахаа шуудхан хэлсэн билээ. 

    УИХ-ын чуулганыг телевизээр шууд дамжуулдаг тул хэн ямар асуудлаар юу ярьж байгаа, хэн нь зөв үлгэртэй, ёс жудагтай, ажил хэрэгч байгаа, хэн нь хэрүүл уруул, доромжлол, дарамтлал ярьж суугааг биднийг сонгосон ард түмэн минь харж байдаг. УИХ-ын гишүүн хүний ёс зүй, мэдлэг боловсрол, ажлын чадвар, сэтгэлгээний түвшин, үзэл бодол зэргийг бидний хэлж буй үг, асууж буй асуулт, гаргаж буй санал, биеэ авч яваа байдал, хуралдаа оролцож буй байдлаас харсан сонгогчид, ард түмэн маань “Энэ хүн улс орны эрх ашгийн төлөө үнэнчээр зүтгэх хүн үү, уран цэцэн, дүр эсгэсэн яриагаар хувийн эрх ашгаа хаацайлсан хуурамч хүн үү” гэдгийг бэлхнээ мэдэж, дор дорын дүгнэлтээ хийж байдаг нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг ахмад, залуу гэлтгүй, эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй УИХ-ын бүх гишүүд цаг ямагт бодож байгаасай гэж миний бие анхнаасаа хүссэн, одоо ч ийн хүссээр явна. Манай ард түмэн “Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй” гэж зүгээр ч нэг хэлээгүй, “Тавхан үгэндээ танигдаад байна”  гэж зүгээр ч нэг дуулаагүй болов уу.

Хөгжлийн бодлого парламентаасаа, парламентын шийдэл гишүүдээсээ 

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсээд 30 жилийн нүүр үзэж байна. Энэ бол хүний амьдралаар жишихэд сурч хүмүүжиж, боловсорч төлөвшөөд, мэргэжил мэдлэг эзэмшин, ажил алба эрхэлж, орон гэр толгойлох нас. Тийм болохоор бид баяраа тэмдэглэх ялдамд парламент маань хэр төлөвшин туршлагажиж, хэр оновчтой зөв хууль гаргаж, түүнийгээ хэр сурталчилж, биелэлтийг нь хэрхэн хангуулж байна гэдэг талаас илүүтэй тунгаан бодох нь зүйтэй болов уу гэж санана. 

Бид энэ 30 жилийг хэр үр бүтээлтэй ашиглав, Монгол Улс юуг алдаж, юунд онов, бусад улс орны алдаа ба онооноос хэр суралцав, бидэнд илүү хөгжих, ахиж дэвших боломж байсан уу, гадаадын энэ их өрийг тавихгүй байх боломж байсан уу, уул хангайгаа ухаж төнхөхгүйгээр амьдрах арга байгаагүй юу гэх мэт олон асуултад өгөх нааштай сайхан  хариу ховорхон мэт санагдана. Бид тусгаар улс л юм бол хүнснийхээ хэрэгцээг дотоодоосоо хангана, цахилгаанаа өөрснөө үйлдвэрлэнэ, нефтийн бүтээгдэхүүнээр бусдын хараат байхаа болино гэсэн гурван үндсэн зорилт дэвшүүлээд шийдэж болох хугацааг холыг харсан бодлогогүйгээсээ, хэт улстөржин талцсан сөргөлдөөнөөсөө болж алдсан юм биш биз? Харин энэ гурван ажлыг өнөөгийн Засгийн газар маань зоригтой дэвшүүлээд чармайн ажиллаж байгаад монголчууд бид бүгдээрээ талархах ёстой.

    Бид бусдын оновчтой, зөв сайн жишээнээс суралцахын оронд санаатай ба санамсаргүйгээр бусдын алдааг давтсан юм биш биз? Миний бие Германы парламентэд хэд хоног ажиллаж ирээд үзсэн харсан, ухаарч ойлгосон болгоноо улиг болтол ярьж, бичлээ. Тэнд улс төр, бизнес хоёр тусдаа. Парламент дотор бизнесийн хүмүүс сууж байх нь битгий хэл, улстөрч хүн улс төрийн ажлаа өгөөд бизнесийн салбарт ажиллах, компанийн бизнест зөвлөгөө өгөхөд ч ард түмэн нь их дургүйцдэг юм байна. Гэтэл манайд эсрэгээрээ байна. Энэ бол бидний засах ёстой нэг том алдаа мөн.

    Манай улс аймгаасаа олон намтай боллоо. Гуч гаруй нам гэдэг бол 3.3 сая хүнд хэтийдсэн тоо, дэндсэн гажуудал юм. Бие биеэсээ онцын ялгаагүй үзэл баримтлалтай, нэг нэг хуучин улстөрчийн эрх ашигт нэгдсэн намууд үнэндээ хэрэггүй байна. Олон намын балгаар бидний хүч суларч, хөгжилд чөдөр тушаа болж байна. Өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн залуус намын харьяаллаас болоод ажилгүй явж байна. Үүнээс их гарз, том хохирол гэж юу байх вэ?      

Тэгэхээр бид парламентынхаа бүтэц, гишүүдийнхээ мэдлэг чадвар, боловсрол туршлага, ёс зүй зэрэгт онцгой анхаарсан сонгуулийн хуультай, улс төрийн намын тухай шинэ хуультай болох шаардлагатай байна.

    Ард түмэн биднээс Үндсэн хуульдаа заасан хүмүүнлэг ёсыг нэхэж байгаа тул миний бие “Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай” хуулийн төсөл санаачилж, өргөн мэдүүлсэн бөгөөд намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороод байна. Мөн “Хүмүүнлэг ёсны тухай” хуулийг ч санаачлах бодолтой байна.   

    Ойрын 10 гаруйхан жилийн дотор дэлхийг хамарсан генетикийн кодчилол, 3D хэвлэл, иж бүрэн автоматчилал, робот, нанотехнологи, биотехнологийг хамарсан их өгөгдөл, ухаалаг технологи, хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэрлэлийн IV хувьсгалын босгоор улс орон маань нэгэнт алхан ороод байна. Энэхүү хувьсгалын нөлөөгөөр ажлын шинэ байр олноор гарна гэж нэг хэсэг эрдэмтэд үзэж байхад, нөгөө хэсэг нь энэ үйлдвэрлэлийг удирдах дээд зэргийн өндөр ур чадвартай, сэтгэлгээний багтаамж ихтэй цөөн хүн, гүйцэтгэх энгийн ажил хийх цөөвтөр хүнээс бусад нь ажлын байргүй болно гэцгээж байна. Хэний ч бодоожоор ажлын байр олноороо үгүй болох нь ойлгомжтой тул энэ үйл явц болоод шувтрах 2030-аад оныг угтсан төрийн зөв бодлого юу юунаас чухал болж байна. Энэ бодлогыг өнөөгийн парламент боловсруулах ёстой болж байгааг гишүүд маань ухааран, өөрсдийгөө байнга цэнэглэн боловсруулж, цаг үетэйгээ хөл нийлэх бус, түүнээс түрүүлж хардаг байх онцгой өвөрмөц нөхцөлтэй нүүр тулаад байгаагаа ойлгох хэрэгтэй боллоо. 

    Наад зах нь эрүүл чийрэг, бүтээлч, ёс зүйтэй, төлөвшсөн хувь хүнийг буй болгох суурь нөхцөл болсон биеийн тамир спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж, спортын барилга байгууламж олноор байгуулах, зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд хөлбөмбөгийн талбай, усан бассейн олон арвыг байгуулах ажлыг одооноос бодож төлөвлөх хэрэгтэй байна. Нэг үгээр хэлэхэд аж үйлдвэрлэлийн IV хувьсгал биднээс урьд өмнө хэзээ ч байгаагүй цоо шинэ бодлого шаардаж байна. Улс орон ямар байх нь парламентаас, парламент ямар шийдэл гаргах нь гишүүдийнхээ мэдлэг боловсрол, чадал чансаа, сэтгэл оюунаас хамаарах билээ.     

Парламентынхаа 30 жилийн ойг тохиолдуулан ахмад, дунд үеийн гишүүддээ залуусаа үлгэрлэн улам ихийг бүтээхийн ерөөл өргөж, залуу гишүүддээ бидний зөв сайн бүхнийг орхилгүй авч, буруу дутуу, алдаа эндлийг давтахгүй байж, эх орон, ард түмнийхээ төлөө шударга үнэнчээр, тууштай зүтгэхийг уриалъя. 

          УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Танилц: УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 18 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    12 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    13 цаг 8 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    13 цаг 28 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    13 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    14 цаг 14 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    14 цаг 41 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    14 цаг 44 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    14 цаг 55 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    15 цаг 54 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    15 цаг 58 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    16 цаг 45 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    16 цаг 57 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    17 цаг 13 мин
  • Баянхонгор аймгийн Богд сумыг "Алтангадас" одонгоор шагнажээ
    17 цаг 14 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    17 цаг 22 мин
  • Алслагдсан чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болжээ
    17 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ
    17 цаг 48 мин
  • О. Уламсайхан: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна
    17 цаг 55 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    18 цаг 14 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК