УИХ-ын чуулган маргааш цахимаар хуралдаж, ирэх оны төсвийн тухай хуулийг батлахаар болжээ. Өмнөх парламентын үед цар тахлын халдвараас сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүд Төрийн ордны танхимуудад хуваагдан, чуулганы хуралдаанд цахимаар оролцож байсан бол энэ удаад дийлэнх гишүүд гэрээсээ цахим хуралдаанд оролцохоор болжээ. Тиймээс УИХ-ын Тамгын газраас цахим хуралдааны бэлтгэлийг хангаж эхэлсэн байна.