Монгол Улсад коронавирусний 406 тохиолдол бүртгэгдээд буй. Үүссэн асуудалтай холбогдуулан УОК сая хуралдлаа.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "УОК-ын даргын шийдвэрээр Хүнсний хангамжийн шуурхай штаб байгууллаа. Шуурхай штаб нийслэл, аймаг, сумдын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
Өнөөдрийн байдлаар гамшгийн үед хүнсний нөөц хангалттай байна.
Хүнсний дэлгүүрүүд чөлөөтэй ажиллаж байгаа. Ямар нэгэн хүнсний доголдол үүсэхгүй. Иргэд тайван байж болно" гэлээ.
А.Сүх