Монгол Улсад коронавирусний 406 тохиолдол бүртгэгдээд буй. Үүссэн асуудалтай холбогдуулан УОК сая хуралдлаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Жолоочоос таван хүнд халдвар дамжсан нь шинжилгээгээр нотлогдоод байна.
Өнөөдөр Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ.
70 настай иргэнээс хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Энэ иргэний хувьд энэ сарын 6-аас зовиур илэрч эхэлсэн. Дахин давтан шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ рүү ирж байгаа" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (1)