Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Коронавирусийн халдвар илэрсэн МУБИС-ийн хоёр оюутны хувьд, ойрын хавьтлуудыг тогтоож тусгаарлалтад авч, шинжилгээ авсан.
Одоогийн байдлаар хоёр оюутны ойрын хавьтлын тоо нийлээд 50 орчим хүн байна. Шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтагч нарыг бид шаардлагатай бол тусгаарлах ёстой. Баянгол дүүргийн 33 дугаар байранд болсон зүйл нь үүний дагуу авч байгаа арга хэмжээ. Зарим хүн буруу мэдээлэл гаргаж, олон нийтийг төөрөгдөлд оруулах асуудлууд байгаа учраас иргэд зөвхөн УОК, ЭМЯ-наас өгч байгаа мэдээлэлд итгэх нь зүйтэй. Бид ойрын хавтал болон 2, 3 дугаар хавьтлуудыг шинжилсний дараа цаашдын нөхцөл байдал хэрхэн өрнөх талаар дүгнэлт хэлж болно" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (4)